Хараал болон спамдсан тохиолдолд бандана шүү
[Powered By FucKmakeR.]

Tuesday, December 6, 2011

Urgoo Cinema-ийн гайхамшиг шинэ салбараар үргэлжилжээ

Urgoo Cinema-ийн гайхамшиг шинэ салбараар үргэлжилжээ


Кино сонирхогч хүн бүхний дунд хүлээлт үүсгээд байсан Өргөө кино театрын шинэ салбар албан ёсны нээлтээ өчигдөр сүр дуулиантай хийлээ. Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд шинээр байгуулагдсан Өргөө кино театр их дээд сургуулиудын хотхонд байрлаж энэ нь оюутан залуусыг чөлөөт цагаа боловсон өнгөрөөх боломжийг нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай. Кино театрын нээлтэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Мэндбаяр, “Fire”, “Мoтив”, “Anymone”, үндэсний хөгжмийн “Шанз” хамтлаг, төр захиргааны байгууллагуудын төлөөлөл, мөн кино театрын хөрөнгө оруулагчид, инженер, техникийн ажилтнууд, жинхэнэ кино фанатууд ирсэн байлаа.


Хөрөнгө оруулагчдын зүгээс энэхүү кино театрыг дан ганц кино театр чигээр нь байлгахыг хүссэнгүй. Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв өнгөрөөх цогцолбор төв болгохыг зорьсон юм. Тийм ч учраас сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон тоглоомын төв, мини боулингийн талбай, спорт лоунж, караоке өрөө зэргээс гадна оюутан залууст зориулсан үйлчилгээ үзүүлдэг үндэсний компаниудыг нэг дор цогцлоож байна. Мөн манайхтай хамтран ажилладаг “Broadway”, “Wendy bakery” зэрэг хоол үйлдвэрлэлийн сүлжээ компаниуд зөвхөн “Өргөө-2”-т зориулан шинэ салбараа нээж байгаа юм. Эдгээр шинэ салбарууд нь оюутан, залууст тусгайлан зориулж хямд үнэтэй, цоо шинэ үйлчилгээний цэстэй байх юм.


Их хотын залуусын хүсэл, шаардлагад нийцсэн шинэ кино театр маань гурван танхимтай. Нийт танхим нь 350 хүний суудалтай бөгөөд дэлгэц нь дэлхийн стандартыг бүрэн хангасан, дуу дүрсний гайхамшгийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Дээрх гурван танхимын нэг нь зөвхөн 3D кино гаргахад зориулагдсан үзвэрийн танхим юм.

Нийт 1500 метр квадрат талбайтай манай кино театр хотын төв болон зүүн хэсгийн оршин суугчдад болон оюутан залуустай аль болох ойртон ажиллаж байна. Ингэснээр бид тэдэнд зориулсан цагаар хийх боломжтой ажлын байр гаргаж, хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа юм.

Өргөө кинотеатрын гайхамшиг шинэ оны шинэ босгон дээр шинэ кинотеатраар гайхамшигаа үргэлжлүүлээд зогсохгүй Twilight киноны шинэ анги болох Twilight saga Breaking Dawn киногоор үзэгчиддээ бэлэг барьлаа. Уг кино нь Өргөө кинотеатрын сүлжээгээр үзэгч олондоо хүрч байгаа юм байна.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл "Comment as" гэдэг сонголтоос "Name/URL" гэдгийг сонгож нэр болын дурын линкээ холбоод дараана сэтгэгдэл ээ бичнэ үү за амжилт



 
[Нүүр хуудас | [Холбоо барих] | Дээш очих ]