Хараал болон спамдсан тохиолдолд бандана шүү
[Powered By FucKmakeR.]

Tuesday, December 6, 2011

Баян хүн лаагаа идэнэ үү луувангаа идэнэ үү хамаа алга

Дагвадоржид 600 000 долларын үнэтэй бөгж байдаг гэнэ үү?Дагвадоржид 600 000 долларын үнэтэй бөгж байдаг гэнэ үү? 
Дэвжээнээс бууж, зодог тайлаад удаагүй байгаа Их аварга Д.Дагвадорж хаана ч явсан дуулиан шуугиан тарьсаар...
Түүнээс Болгарын “Труд” сонины сэтгүүлч Владимир Памуковярилцлага авч, энэ ярилцлагаараа Болгарын 2010 оны шилдэг сурвалжлагч болжээ. Их аварга Болгарын сонинд ярилцлага өгөхдөө “Дөрвөн жилийн дотор их аварга боллоо. Анх хэл, хууль дүрэм, ёс заншлыг мэдэхгүй ирж байхдаа барилдахаасаа илүүтэй сүмочийн ёс жаяг, хөдөлгөөнийг нь сурч байлаа. Нэг өдөр багшийн маань маш баян найз орж ирээд намайг таван жилийн дотор их аварга болдог юм бол энэ алмаз эрдэнэстэй бөгжөө бэлэглэнэ гэж  хэлсэн юм. Их үнэтэй бөгж байсан. Тэр бөгж 600 мянган ам.доллар хүрнэ. Би Их аварга болсныхоо дараа тэр хүнтэй ресторанд уулзсан юм. Бие биетэйгээ ёслон бөхийнгүүтээ би гарнаас нь барьж, хуруунаас нь шууд бөгжийг нь мултлаад авчихсан. Баярлалаа гэж хэлээд хаалга руу дөхөж явахдаа эргээд хартал тэр юу ч дуугаралгүй сууж байсан. Японд ам гарсан л бол гэрээ, гэрээслэл гэсэн үг” гэж ярьжээ. Тэгэхээр Их аварга Д.Дагвадоржид 600 мянган ам доллар буюу тэрбум гаруй төгрөгийн үнэтэй бөгж байдаг гэнэ. Энэ тухай дуулиан Болгарт ч хуучраагүй байна

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл "Comment as" гэдэг сонголтоос "Name/URL" гэдгийг сонгож нэр болын дурын линкээ холбоод дараана сэтгэгдэл ээ бичнэ үү за амжилт



 
[Нүүр хуудас | [Холбоо барих] | Дээш очих ]